Apple корпорацийн “App Store”-д өчигдрөөс эхлэн Монголоос шууд бүртгүүлэх боломжтой болж байна. Тус корпораци энэ сард дэлхийн хэд хэдэн оронд “App Store” нээж буйг гүйцэтгэх захирал Тим Күк мэдэгдсэн байна. Дэлхий даяар 32 улс оронд албан ёсоор нээгдэж буй “App Store”-ыг одоо нийт 155 оронд ашиглах боломжтой болж байгаа юм байна. Apple уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдээ туг өөрчлөлтийн талаар мэдэгдэж е-мэйл явуулсан аж. Шинэ “App Store”-ээс Apple-ын бүтээгдэхүүнүүдийг худалдан авч болох аж. Apple корпорацийн “App Store”-д Монгол, Албани, Соломоны арлууд, Свазиланд, Тажикистан, Туркменистан, Украйнь зэрэг Ази, Европ, Африк тивийн 32 орон шууд бүртгүүлэх боломжтой болж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn



















































