Шинжи Кагава “Манчестер Юнайтед” багтай гэрээ байгуулав

“Боруссия Дортмунд” багийг хоёр жил дараалан Бундеслигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Шинжи Кагава энэ долоо хоногт эмнэлэгийн үзлэгт орж, Их Британи улсад ажиллах зөвшөөрөл авчээ. 23 настай Японы шигшээ багийн хагас хамгаалагч Кагава Английн “Манчестер Юнайтед” багтай дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм. Шинэ лигт хүчээ сорихоо тэрээр тэсэн ядан хүлээж байгаа аж. Нэрт дасгалжуулагч Алекс Фергюсон түүнийг өндөр ур чадвартай, талбайг харах чадвар сайтай шилдэг тоглогч гэж магтжээ.
Д.Ундрах 24tsag.mn