“ Salsa Party” зохион байгуулагдаж байна

Долоо хоног бүрийн бямба гарагт "Туул" ресторанд 20.00 цагаас мэргэжлийн бүжигчдийн “Salsa Party” болдог байна. Арга хэмжээ эхлэхээс хэдэн минутын дотор мэргэжлийн бүжигчид нь ирсэн зочдод бүжгийн хөдөлгөөнөө зааж өгдөг гэнэ. Салса бүжиг нь Куба улсад үүссэн бөгөөд хосоороо бүжиглэдэг бүжиг юм. Салса нь Латин Америкын бусад бүжгийг бодвол энгийн бүжиглэхэд хялбар сурахад амархан бүжиг аж. Мөн чөлөөтөй бүжиглэж болдог онцлогтой.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)