Хонь, ямааны цэцэг өвчин манай орны бүх нутгийг хамран голомтлон гардаггүй ч 2006- 2016 онд давхардсан тоогоор 10 аймгийн 38 сумын нутгийг хамарсан 46 удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аргыг оновчтой болгох, үр дүнг дээшлүүлэх зорилгоор дунд хугацааны стратеги, төлөвлөгөө батлан мөрдөхөөр болов. Уг баримт бичгийг 2020 он хүртэл таван жилийн хугацаанд мөрдөх бөгөөд Монгол Улсын баруун, зүүн, төвийн бүс дэх голомт, эрсдэлийг харгалзан ялгаатай үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн өвчний ил шинж тэмдэгтэй бүх малыг устгадаг аргыг өөрчилж, зөвхөн хүнд хэлбэрээр өвчилснийг устгаж, бусдыг нь дархлаажуулах аж.
Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тайван байдлаа хадгалах, баталгаажуулахад чиглэсэн эл арга хэмжээг эхний ээлжинд өвчин гараагүй бүсүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн зүүн бүсэд цэцэг өвчин дэгдэх эрсдэлийг бууруулж, голомтыг нь устгах аж. Эдгээр баримт бичгийг батлан мөдүүлснээр тевийн бүсэд халдвар орж ирэхийг эрсдэлийг бууруулж, амьд мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг бүрэн хяналтад авч, улмаар гадаад, дотоод худалдааны тогтвортой байдлыг дэмжих нөхцөл бүрдэх гэнэ.