Өнгөрсөн баасан гаригийн шөнө Чингэлтэй дүүрэгт “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа Г.Уянгын штаб руу үл таних этгээд нэвтэрсэн зөрчил гарчээ. Тус этгээд нь Г.Уянгын компьютер дотор хятад ханз бүхий файл суулгасан байсан бөгөөд компьтерт нь байсан хэд хэдэн чухал пайлыг нь эвдэж хорлосон байжээ. Үүнтэй зэрэгцэн тус дүүрэгт Г.Уянга баахан хятадуудтай хамтарч ажилладаг, хятадуудаар санал өгүүлэх гээд хичээж байгаа гэхчилэнгээр худал ховыг дүүргийн иргэдэд идэвхтэй тараасан хэмээн эх сурвалж мэдээлэв. Иймд Г.Уянга цагдаа тагнуулынханд хандаж штабт нь нэвтэрсэн хүн болон, худал мэдээлэл цацаж байгаа хүнийг олуулахаар ажиллаж байгаа аж. Саяхан Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч П.Гансүхийн штаб руу дайрч машиных нь цонхыг хагалж, эд зүйлсийг нь эвдсэн зөрчил гарсан. Мөн Хан-Уулд нэр дэвшиж байгаа Л.Жамбалжавын сурталчилгааны самбаруудыг урж, хутгаар сийчсэн балиар хэрэг гарч байсан тухай бид мэдээлсэн. Мөн Д.Тэрбишдагва, Г.Уянга зэрэг сонгогдох өндөр магадлалтай байгаа хүмүүсийг хорлосон үйл ажиллагаа явуулж байгаа нь аль нэг өрсөлдөгч нам хүчнээс төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар хийсэн үйлдэл болж байна гэж МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийнхэн үзэж байгаа аж.
Б.Чимэг



















































