УИХ-ын сонгуулийн Увс аймгийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нэгэн айлын гэрийн эзэнд 100 мянган төгрөг өгчээ.

УИХ-ын сонгуулийн Увс аймгийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нэгэн айлын гэрийн эзэнд 100 мянган төгрөг өгчээ. Үүнд нь гэрийн эзэн ихэд эвгүүцэж, хахууль авилга авахдаа би тулаагүй байна хэмээн эсэргүүцсэн төдийгүй телевизийн бичлэг хийж, баримтжуулан аймгийн теле студид илгээсэн байна. 2008 оны сонгуулиар хууль зөрчин, мөнгөөр зодож УИХ-д гарч ирж байсан Б.Чойжилсүрэн сурсан зангаа яагаад ч тавихгүй бололтой.
Б.Золбоо