УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил нь өөрийн
туслах Д.Дашдаваа гэгчийг зодсон, ажилчиддаа уурласан гэх мэт мэдээлэл
зарим сайтуудаар цацагдсан.

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил нь өөрийн туслах Д.Дашдаваа гэгчийг зодсон, ажилчиддаа уурласан гэх мэт мэдээлэл зарим сайтуудаар цацагдсан. Гэсэн ч энэ нь худал мэдээлэл болохыг Ц.Мөнх-Оргил гишүүний сонгуулийн штабын төлөөлөгч албан ёсоор мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд ямар ч Д.Дашдаваа гэдэг туслах байдаггүй бөгөөд түүнийг ор үндэслэлгүйгээр гүтгэсэн гэж үзжээ. Цаашид дээрх байдлаар үндэслэлгүй, худал мэдээ мэдээлэл нийтлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, вэб сайтуудад уриалжээ. Мөн сонгуульд шудрага оролцохыг бусад нам, эвслүүд, нэр дэвшигч нараас хүссэн байна.
Т.Гэрэл