Сүхбаатарын талбайн баруун тал буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас,
Засгийн Газрын ордны баруун талын Улаанбаатар банк хүртэлх замын
хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, засварын ажил хийгдсэн.

Сүхбаатарын талбайн баруун тал буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас, Засгийн Газрын ордны баруун талын Улаанбаатар банк хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, засварын ажил хийгдсэн. Тус замыг маргааш өглөө 07.00 цагаас нээх юм. Мөн Баянзүрх дүүргийн нутаг Улаанхуарангийн зам, Хан-Уул дүүргийн нутаг Зайсан толгойн урд замд зам сэтэлгээний ажил хийгдэж дууссан байна. Тиймээс тус замыг өнөөдөр нээжээ.
Б.Золбоо