Ядуу буурай амьдралтай ч оюуны чадамж өндөртэй, авьяаслаг хүүхдүүдийг Нарлаг, Нарс, Жавхлант, Ундраа, Галакси гэсэн таван зусланд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагналаа. Уг арга хэмжээнд амьжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой айл өрхийн болон асрамж халамжинд байдаг бага дунд насны 150 гаруй хүүхэд хамрагджээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийн төлөө газартай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр зохион байгуулагдах юм. Анхны жилдээ буюу 2010 онд 500, 2011 онд 280 хүүхдийг зуслангуудад амрааж байжээ. Ингэхдээ хороо болгоноос оюуны чадамж өндөртэй, авьяаслаг, урлаг спортоор манлайлагч хүүхдүүдийг сонгон шалгаруулж авдаг юм.
Б.Золбоо