Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны 23 дугаар хэсгийн хороонд 5000 саналын хуудас хуурамч байсан хэмээн иргэдээс гомдол ирсэн. Энэ талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас тодруулахад “5000 хуудас хуурамч байсан гэдэг бол ташаа мэдээлэл байна.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны 23 дугаар хэсгийн хороонд 5000 саналын хуудас хуурамч байсан хэмээн иргэдээс гомдол ирсэн. Энэ талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас тодруулахад “5000 хуудас хуурамч байсан гэдэг бол ташаа мэдээлэл байна. Харин цөөхөн хэдэн хуудас үйлдвэрлэлийн алдаанаас болж, хуудасны хэмжээ зөрсөн асуудал гарсан. Энэ талаар тус тойргын хорооны даргыг дуудаж мэдээлэл авсан. Энэ санал хураалтын машин жаахан зөрөхөд л хуудсыг буцаагаад шиддэг. Тэгэхээр хуудас зөрснөөс болж, ийм алдаа гараад байгаа. Иймд хэмжээ зөрсөн хуудсыг ялгаад, стандарт хэвийн хуудсаар сонгуулиа авч байна. Харин сонгуулийн дараа зөрчилтэй хуудсуудыг дахин шалгах болно” гэлээ.
Б.Чимэг