Тэрэлжид 180 гаруй иргэн саналаа өгч чадахгүйд хүрлээ

Орон даяар зарим газарт хур бороо ихтэй байгаа учраас иргэд санал өгөх боломжгүй болоод байгаа талаар гомдол ирсэн байна. Тухайлбал, Тэрэлжид 180 гаруй иргэн гол үерлэснээс болж санал өгөх боломжгүй болоод байгаа юм байна. Энэ талаар СЕХ хуралдаж, одоогоор хэдэн хүн, хаана хаана байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж саналаа өгөх боломжгүй болоод байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ямар арга хэмжээ авахаа мэдэгдэнэ гэв.
Д.Ундрах 24tsag.mn