Чингэлтэй дүүргийн УИХ-ын 24-р тойргийн сонгуулийн хэсгийн хороо байрлаж
байгаа 61-р сургууль дээр ноцтой зөрчил гарсныг Тагнуулын ерөнхий
газрынхан шалгаж байна.

Өглөөний 07 цагаас эхлэн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн тохиолдол гараад байна. Чингэлтэй дүүргийн УИХ-ын 24-р тойргийн сонгуулийн хэсгийн хороо байрлаж байгаа 61-р сургууль дээр ноцтой зөрчил гарсныг Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж байна. Тус хэсгийн хороонд ажиллаж байсан иргэн Арчилсан намыг дугуйлсан саналын хуудас хүмүүст тараажээ. Ийм хууль бус саналын хуудас авсан иргэн холбогдох байгууллагуудад нь хандсан байна. Хэргийг цагдаа, тагнуулын ажилтнууд протокол хөтлөн, хэсгийн хорооны ажилтны эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа гэж эх сурвалж хэллээ. Дээрх саналын хуудсыг хаанаас яаж авсан бэ, хэчнээн хувийг иргэдэд тараасан бэ гэдгийг тодруулахаар ажиллаж байна гэв.
Т.Гэрэл