Нисдэг тэргээр зөөж санал өгүүлнэ

Өчигдөр СЕХ-оос үер усны гамшигаас болоод сонгуульд оролцох боломжүй иргэд байвал Зэвсэгт хүчний яамнаас хоёр нисдэг тэрэг авч хүмүүсийг авчирч санал өгүүлэхээ мэдэгдсэн. Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрснээс зарим газар иргэд саналаа өгөх боломжгүй болсон тухай мэдээлсэн. Тухайлбал Тэрэлжид 180 хүн саналаа өгч чадахгүй гацаад байгаа билээ. Тэгвэл СЕХ-оос амалсныхаа дагуу хоёр нисдэг тэргийг бэлэн байдалд оруулаад байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn