Лондонгийн Корифия зочид буудалд гал гарчээ

Лондонгийн Roamin da гудамжинд байрлах Корифия зочид буудлын долоон давхарт өглөөний 06.00 цагт гал гарчээ. Тус зочид буудалд гарсан галыг унтраахаар 10 гал унтраагч ажиллаж 300 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эдгээр хүмүүсийн дотор дуучин Риана байсан гэнэ. 24 настай нэрт дуучин Риана өөрийн твиттер дээр галаас зугтаж байгаа зургаа тавьж, тус зочид буудалд гал хэрхэн гарсан тухай бичжээ.
Д.Ундрах 24tsag.mn