Согтуугаар жолоо барьж яваад хүүхдийн аминд хүрчээ

Сонгинохайрхан дүүргийн толгойтын 91 дүгээр гудамжинд УБЯ 22-24 улсын дугаартай “Hyundai Exсel” маркийн автомашины жолооч X согтуугаар найман настай Б-г дайрч, амь насыг нь хохироосон хэрэг энэ сарын 26-нд гарсан байна. Хохирогч хүү тэр үед гэрийнхээ ойролцоо тоглож байсан бөгөөд ослын газар амьсгал хураасан байна. Машины жолооч X-гийн согтолтын зэрэг 1.29 байсан нь тогтоогджээ. Тэрээр хүүгийн амийг хөнөөснийхөө дараа шаардлага тавьсан цагдаа нарын өөдөөс доромжилж дайрсан үйлдлүүд гаргажээ.Түүний хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn