Ирц хүрэхгүй бол 30 хоногийн хугацаанд сонгууль дахин явагдана

Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцсон тохиолдолд тухайн тойрогт сонгууль явуулах шийдвэрийг СЕХ гаргана. Мөн эл хуулинд заасны дагуу сонгогч нь зөвхөн тойрогт нэр дэвшигчдийн төлөө саналаа өгнө. Дахин сонгуулийг тухайн тойрогт сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 30 хоногийн хугацаанд явуулна. Шаардлагатай бол тойргийн болон хэсгийн хороог шинэчлэн байгуулна. Тойрогт нэр дэвшигчдийн хэн нь санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй тохиолдолд хүчингүйд тооцно.
Түүнчлэн тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь санал хураалтанд оролцоогүй бол ирц хүрэхгүй гэх шалтгаанаар сонгууль ахин явагдана юм.
Д.Ундрах 24tsag.mn