Шеньчжоу хөлөг Өвөрмонголд газардана

Хятадын анхны гар аргаар сансрын хөлөгүүдийг залгах ажиллагааг гүйцэтгэх даалгаврыг биелүүлсэн Шеньчжоу 9 хөлөг баасан гаригийн өглөөний 10 цагийн орчим Өвөр Монголын Сизиван хошуунд газардах гэж байна.Цаг уурын албаны мэдээлснээр өчигдөр, өнөөдөр орсон бороо татарч, хөлөг газардах өдөр тохиромжтой байдалд шилжих ажээ. 2003 онд анхны сансрын нисгэгч Ян Ливейг нисгэснээс хойш, хятадын дөрөв дэхь хүний жолоодлоготой сансрын ажиллагаа нь энэ юм.
Д.Ундрах 24tsag.mn