Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр гэр бүлийн хамтаар 11.00 цагт Сүхбаатар дүүргийн УИХ-ын 23 дугаар тойргийн 14 хэсгийн хороонд саналаа өглөө. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

Тэрээр “Сонгуульд саналаа өгч өөрийнхөө хувь заяаг сонгох гэж байна. Энэ сонголтондоо хариуцлагатай хандаарай гэж нийт монголчууддаа хандаж уриалъя. Өнөөдөр та саналаа өгснөөрөө өөрийнхөө өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг дүгнэж, мөн өөрийн олсон, хүрч чадсан тэр амжилтаа бэрхжүүлэх, болоосой, бүтээсэй гэж бодож байгаа тэр зүйлээ нөхөж, хувь заяагаа тэгшлэх түүхэн сонголтын өмнө ирж байна. Бидний хувьд шударга сонгууль болоосой та бүхэнтэйгээ нэгэн адил бодож байна. Харамсалтай нь шударга бус сонгууль болвол Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдэх үр дүн гарахгүй байх гэсэн болгоомжлол байна. Гэхдээ шударга сонгууль явуулахын төлөө хаа хаанаа бүгдээрээ хичээх ёстой. Ялагуяа ард түмэн та бүхнээс сонгууль явуулах бүх зүйл шалтгаална шүү гэдгийг энэ завшааныг ашиглан хэлье. Өнөөдөр их сайхан нартай, манан арилсан өдөр байна. Байнгын нартай, баяр баясгалантай, хөгжилтэй сайхан орон байх болтугай гэж хүсэн ерөөж байна” гэлээ.
Б.Чимэг