Энэ сарын 23-наас эхлэн цагдаагийн байгууллагаас сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал гаргахаас сэргийлж хамгаалалт гаргаад байсан.

Энэ сарын 23-наас эхлэн цагдаагийн байгууллагаас сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал гаргахаас сэргийлж хамгаалалт гаргаад байсан. Мөн сонгуулийн хэсгийн байрыг өндөржүүлсэн хамгаалалтад авсан юм. Харин сонгууль явагдаж байгаа энэ үеэр 359 хэсгийн хороонд 800, орон нутагт 1548 хэсгийн хороонд 1870, улсын хэмжээнд нийт 1906 санал авах байранд 2370 албан хаагч 24 цагаар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар сонгуулийн санал хураах үйл явцад ямар нэгэн хэв журмын ноцтой зөрчилгүй гараагүй хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн юм.
Б.Чимэг