Автобус 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явна

Өнөөдөр сонгуулийн санал авах өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд нийтийн тээврийг уртасгасан цагийн хуваариар явуулах болсон. Тэгвэл өглөө 06.30 цагт иргэдэд үйлчилсэн нийтийн тээврийн хэрэгсэл орой 22.30 цаг хүртэл зорчигдыг тээвэрлэхээр болжээ. Энэ жил нийслэлчүүд хоёр санал өгөх буюу НИТХ-ын төлөөлөгчдөө УИХ-ын гишүүнтэйгээ хамт сонгохоор болсон. Тиймээс иргэддээ хүндрэл учруулахгүйн тулд нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг 61 чиглэлийн 592 автобус, троллейбус хот орчмын 13 чиглэлд, зуслангийн гурван чиглэлд дөрвөн автобус, туслах 20 чиглэлд бага оврын 205 автобус, нийт 853 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан юм.
Д.Ундрах 24tsag.mn