Индонезийн лалын шашинтууд Lady Gaga чөтгөр гэжээ

Өнгөрсөн долоо хоногт Австралийн Сидней хотод болсон тоглолтондоо Lady Gaga тайзны хувцсаа хэд хэдэн удаа сольжээ. Тэрбээр тоглолтондоо түүхий махан даашинзнаас гадна буу шиг хэлбэртэй хөхний даруулга, резинэн даашинз болон Halloween-ы аймшгийн амьтан шиг хачин этгээд даашинз өмссөн гэнэ. Индонезийн лалын шашинтууд Lady Gaga-г чөтгөр гэж тоглолтыг нь эсэргүүцсэнээс болж дуучин тоглолтоо цуцалсан бол Сиднейд түүнийг талархан угтсан байна. Тэрээр МТВ хөгжмийн наадамд түүхий махаар хийсэн даашинзтай очиж олныг цочирдуулж байсан. Түүний хувцасны талаар нэг хэсэгтээ л шуугисан билээ. Түүхий мах нөмөрч очсон дуучин бүсгүй түүгээр юу илэрхийлэх гэснийг сонирхохоос илүү түүнийг элдвээр хараасан нь олон байсан байна. Гэвч дуучин Lady Gaga түүхий махан даашинзнаас уйдаагүй бололтой.
Д.Ундрах 24tsag.mn