Сонгуулийн санал хураалт дуусахад гурван цаг гаруйн хугацаа үлдээд байна.
Сонгуулийн санал хураалт дуусахад гурван цаг гаруйн хугацаа үлдээд байна. СЕХ-ноос иргэдийн саналын ирц сайн байгааг хэлж байгаа юм. Орой 20 цагт санал хураалт дуусахад сонгуулийн хорооны хэсэг бүрээс ирсэн мэдээг нэгтгэн 21 цагт ирцийн дүнг мэдээлэх юм байна. Мөн оройн 20 цагаас хойш тухайн хэсэг дээр санал тоолох машинууд сонгогчдын өгсөн саналыг тоолсон файлыг хэвлэж гаргах аж. Энэ дүнг нь тойргийн хэсгийн хороо нь баталгаажуулж, тогтоол гаргаад тойргийн хороондоо хүргүүлнэ. Түүнийг нь СЕХ нягтлан шалгаад эцсийн дүнг гаргана гэв. Хэсийн хороод сонгуулийн саналын дүнгийн талаар тогтоолоо гаргасны дараа хяналтын хэсгийнхэн гараараа тоолох аж. Энэ нь итгэл үнэмшил төрүүлэхэд зориулсан арга хэмжээ гэсэн юм.
Б.Баяр



















































