Иргэдийг сонгуулиа өгөх үед нэр дэвшигчид мөнгө тарааж байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ж.Батзанданг 20000 төгрөг тараасан гэсэн мэдээлэл ирсэн юм.

Иргэдийг сонгуулиа өгөх үед нэр дэвшигчид мөнгө тарааж байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ж.Батзанданг 20000 төгрөг тараасан гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжаваас тодруулахад “Одоогийн байдлаар сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчид мөнгө тарааж байсан гэсэн мэдээлэл ирээгүй байна. Харин сонгогчдын сонголтод нөлөөлөх гэсэн янз бүрийн оролдлого байна гэсэн шүүмжлэл байна. Энэ нь тухайн хэсгүүд дээрээ хэлэлцэгдэж, нэр дэвшигчдийн ажиглагчид хяналт тавьж байгаа” гэлээ.
Б.Чимэг