“Оюу-тоглой” компани ажилчиддаа цалинтай чөлөө олгожээ

Оюу Толгой компани өнөөдөр явагдаж буй Монгол Улсын Их Хурлыг сонгох сонгуульд саналаа ажилчидаараа санал өгүүлэхгүй байна гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл тус комданиас мэдээлэхдээ сонгуульд саналаа өгөх ажилчиддаа бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллал байгаагаа гэжээ. Улаанбаатар хот болон Даланзадгад суманд ажилладаг Оюу Толгойн албан хаагчид Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ өдөр амарч байна. Мөн хуулийн дагуу төслийн талбай дээр ээлжийн хуваарийн дагуу ажиллаж буй бүх ажилчдад 5 дугаар сарын 11 болон 28-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлж Өмнөговь аймаг руу сонгуулийн шилжүүлгээ хуульд заасан хугацаанд хийлгэхийг анхааруулсан. Үүний дагуу хаягийн шилжүүлэг хийлгэсэн ажилчин байхгүй байна. Ханбогд болон Манлай сумдад саналаа өгөх бүртгэлтэй ажилчдын тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Сонгуулийн санал хураалтанд оролцохоор явж буй ажилчдад ажлаас нь цалинтай чөлөө олгосон байна.
Д.Ундрах 24tsag.mn