Сонгуулийн санал хураалт дуусахад хоёр цаг үлдээд байна. Гэвч санал өгөхтэй холбоотой зөрчлүүд гарсаар байна. Тухайлбал, Сүхбаатар аймагт сонгогч саналынхаа хуудсыг нугалж хийснээс болж, саналын машин эвдэрсэн зөрчил гарчээ.

Сонгуулийн санал хураалт дуусахад хоёр цаг үлдээд байна. Гэвч санал өгөхтэй холбоотой зөрчлүүд гарсаар байна. Тухайлбал, Сүхбаатар аймагт сонгогч саналынхаа хуудсыг нугалж хийснээс болж, саналын машин эвдэрсэн зөрчил гарчээ. Энэ талаар сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгууль өгөхөд сонгогчид ч сонгуулийн ажилчид ч аль алинд нь туршлага дутаж байна. Саналын машиныг ажиллуулж байгаа иргэд тэр чиглэлээр сургууль төгсөөгүй. Тэгэхээр туршлага дутаж байна. Өглөө гэхэд машины нууц үгээ мартсан, кодоо олохгүй, будлиад буруу угсарсан олон асуудал гарсан. Саналын машиныг 500 хуудас явуулаад цэвэрлэх ёстой. Гэвч дараалал их байгаа учраас цэвэрлэж амжихгүй байна. Тиймээс гацах тохиолдол их гарч байгаа” хэмээн мэдээллээ.
Б.Чимэг