Сонгуулийн санал тоолох машин гацаж, техникийн саатал гарснаас зарим хэсгийн хороодод санал өгөхийг түр зогсоогоод байсан.

Сонгуулийн санал тоолох машин гацаж, техникийн саатал гарснаас зарим хэсгийн хороодод санал өгөхийг түр зогсоогоод байсан. Тиймээс ийм саатал гарсан хэсгийн хороод цаг сунган санал авна гэсэн яриа гараад байгаа. Харин үүнийг СЕХ-ны албаны хүн үгүйсгэлээ. Сонгуулийн тухай хуулинд санал хураалтыг 6-р сарын 28-ны 20 цагт дуусгана гэж заасан хугацааг өөрчлөх боломжгүй гэв. Мөн санал тоолох машины програм нь оройн 20 цаг гэхэд автоматаар зогсох тул санал хураалтын хугацааг уртасгах боломжгүй гэсэн юм.
Т.Гэрэл