Алдаатай хуудсыг “Мөнхийн үсэг “ ХХК хэвлэсэн байжээ

Сонгогчдын саналын хуудсыг алдаатай хэвлэснээс болоод машин уншихгүй гацсан тохиолдол гарсан тухай манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл сонгуулийн энэхүү саналын хуудсыг “Мөнхийн үсэг” ХХК хэвлэсэн байна. Тус компани нь хариуцлага алдаж саналын хуудсын хэмжээг том жижиг хэвлэснээс автомат машинд уншуулах боломжгүй болчихоод байгаа гэнэ. Үйлдвэрлэлийн алдаанаас болж хэвлэгдсэн эдгээр саналын хуудсыг хэрхэх талаар мөн хэнд хариуцлага хүлээлгэх вэ гэдгээр СЕХ шийдэх аж. Нэг сая 833 478 иргэний саналын хуудас дээр нь 5 хувийн нөөцтэй саналын хуудсыг “Мөнхийн үсэг” ХХК хэвлэсэн. Тус компани саналын хуудсыг том жижиг хэвлэж улсаас өгсөн стандартын дагуу гаргаж өгөөгүйгээс өнөөдөр ийн маргаан дагуулаад байгаа юм.
Автомат машин нэг л хэмжээтэй саналын хуудсыг уншина. Том жижиг хэмжээтэй саналын хуудсыг уншихгүй байгаа учраас автомат машин ажиллахгүй байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn