Сарын дараа эхлэх гэж буй "Лондон-2012" зуны олимпийн наадмын тасалбарын 80 хувь нь буюу долоон сая ширхэг тасалбар зарагджээ. Одоогоор Лондон хотод воллейболын тэмцээн болох 15 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгээс бусад барилгууд бүрэн баригдаж дуусаад байна. Тухайлбал өчигдөр олимпийн наадмыг сурвалжилах сэтгүүлч, гэрэл зурагчдын Мэдээллийн төв нээлтээ хийсэн байна. Энэ мэдээллийн төв нь дөрвөн давхар бөгөөд 31 мянган мкв талбайтай. Мөн 200 метр урт модон үйлчилгээний хонгил байгуулжээ. Энэ хонгилд хоолны газар, үсчин, угаалга зэрэг үйлчилгээний газрууд байх аж. Эндээс өдөрт 480 мянган таваг хоол, 1,6 сая аяга цайгаар хүмүүст үйлчилнэ гэж тооцжээ. Мэдээллийн төвд 6000 сэтгүүлчээс гадна зарим олон улсын байгууллага, олимпийн салбар хороод байрлах юм.
Б.Баяр



















































