Булган аймгийн УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргийн 15 дугаар хэсгийн хорооны ажилтан Саруулсайхан Сонгуулийн тухай хуулийг хоёр удаа ноцтой зөрчөөд байгаа талаар мэдээлэл тараад байна.Хэсгийн хорооны ажилтан Саруулсайхан 06 сарын 28-ны өглөө 09 цагийн орчим саналын хуудас тоолохдоо давхар тоолохыг оролдож сануулга авсан байна. Гэсэн ч сонгуулийн тухай хуулиар нэг хүн нэг саналын хуудас өгөх ёстой байтал тэрбээр 16 цаг 21 минутад сонгогчид саналын хуудсыг давхардуулан өгч байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Энэ хууль зөрчсөн дараалсан үйлдлүүдийг нь баталгаажуулан Булган аймгийн 4 дүгээр тойргийн хорооны дарга Ц.Дагвадашд “Хууль зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу арга хэмжээ авч, сонгуулийг шудрага, хуулийн дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү” гэж албан ёсоор хандсан байна.



















































