Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр улс орон даяар явагдсан 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд санал өгсөн иргэдийн ирцийн дүнг эцсийн байдлаар мэдээллээ. Улсын хэмжээнд нийт 1.198.086 хүн санал өгсөн нь сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэдийн 65,24 хувь нь юм. Харин Улаанбаатар хотын хувьд 509,511 хүн саналаа өгч, ирц 63,24 хувьтай байжээ. Баянхонгор- 36,821/ 71,2 хувь
Булган- 25,656/ 67,25 хувь
Говь-Алтай- 23,909/ 70,5 хувь
Дорнод- 30,103/ 60,02 хувь
Дундговь, Говьсүмбэр- 18,709/ 64,91 хувь
Завхан- 34,207/ 77,11 хувь
Өвөрхангай- 40,362/ 67,29 хувь
Өмнөговь- 26,026/ 70,25 хувь
Сүхбаатар- 22,063/ 29,06 хувь
Сэлэнгэ- 43,708/63,09 хувь
Төв аймаг- 33,644/ 65,1 хувь
Увс- 35,286/ 74,27 хувь
Ховд- 32,259/66,22 хувь
Хөвсгөл- 54,352/ 68,44 хувь
Баянзүрх, Налайх- 131,577/ 63,61 хувь
Сүхбаатар дүүрэг- 57,623/64,37 хувь
Чингэлтэй- 67,092/ 62,83 хувь
Баянгол-79,813/64,55 хувь
Сонгинохайрхан- 11,332/ 62,13 хувийн ирцтэй байжээ.

Б.Баяр



















































