Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт Ардчилсан намын хоёр нэр
дэвшигч Лу.Гантөмөр, Р.Амаржаргал нар, Баянгол, Баянзүрх дүүрэгт мөн
Ардчилсан намын нэр дэвшигчид илт давуу санал авсан тухай эх сурвалж мэдээллээ.

Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт Ардчилсан намын хоёр нэр дэвшигч Лу.Гантөмөр, Р.Амаржаргал нар, Баянгол, Баянзүрх дүүрэгт мөн Ардчилсан намын нэр дэвшигчид илт давуу санал авсан тухай эх сурвалж мэдээллээ. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намын хоёр, МАН-ын нэг нэр дэвшигч ялж яваа аж. Харин Сэлэнгэ аймагт С.Баярцогт нэгээр гарч, Ж.Эрдэнэбат хоёроор гарсан бол намын жагсаалтыг Ардчилсан нам тэргүүлж, МАХН хоёрт жагсчээ. Сүүлийн таван сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж байгаагүй үзээгүй хамгийн “улаан” гэгддэг Төв аймгийн Архуст суманд Ардчилсан намын нэр дэвшигчид эхний нэг, хоёроор гарч, М.Энхболд, Су.Батболд нар гурав, дөрвөөр жагсчээ. Одоогоор Хэнтийн аймгийн эхний зургаан суманд Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нар нэг, хоероор гараад байна. Мөн Өмнөговь аймагт АН-аас нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ илт давуу яваа аж. Бусад тойргууд дээр хэсгийн хороодын дүн гараагүй байна.