Гадаадад амьдарч байгаа монголчуудын 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд өгсөн саналын дүнг Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолж дуусч байна. Саналын дүнг нэгтгээд урьдчилсан байдлаар тун удахгүй мэдээлнэ гэв. Энэ жил гадаадад байгаа монголчууд анх удаа сонгуульд санал өгөх эрхтэй болсон. 6-р сарын 10-нд эхэлсэн санал хураалтад 4276 нь иргэн оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 2777 нь буюу 64,8 хувь ийнхүү саналаа өгсөн юм.
Б.Баяр



















































