
Чингэлтэй дүүргийн УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Зоригт, "Шударга ёс" эвслээс нэр дэвшигч Г.Уянга нар тэргүүлж байгаа гэсэн урьдчилсэн мэдээ ирсэн. Гэвч тус хэсгийн хороо сонгогчдын саналыг тэндээ тоололгүй шууд СЕХ-руу явуулна гэж мэдэгдэж байгаа аж. Сонгуулийн тухай хуулийн дагуу бол эхлээд 24-р тойргийн хэсгийн хорооны ажилчид ажиглагчдын хамт тоолоод нэгтгэсэн дүн мэдээг СЕХ-нд хүргэх ёстой аж. Тиймээс Г.Уянгыг нэгдүгээр яваа гэж мэдэгдэж байгаа МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Улаан, нэр дэвшигч О.Баасанхүү нар СЕХ-нд иржээ. Тэд саналыг хуулийн дагуу тоолохыг шаардаж, гомдол гаргасан байна.
Б.Чимэг