УИХ болон НИТХ-ын 2012 оны сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ нэгтгээд маргааш өглөө 08 цагт мэдээлэхээр боллоо.

УИХ болон НИТХ-ын 2012 оны сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ нэгтгээд маргааш өглөө 08 цагт мэдээлэхээр боллоо. Харин одоогоор гадаадад амьдарч байгаа монголчуудын саналыг тоолох ажиллагаа явагдаж байна. Энэ санал хураалтын дүнг СЕХ удахгүй танилцуулна гэв.
Энэ жил гадаадад байгаа монголчууд анх удаа сонгуульд санал өгөх эрхтэй болсон. 6-р сарын 10-нд эхэлсэн санал хураалтад 4276 нь иргэн оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 2777 нь буюу 64,8 хувь ийнхүү саналаа өгсөн юм.
Б.Баяр