
Ихэнх нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Малчдын анхааралд:
Өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Орхон, Ерөө, Туул голын адгаар усны түвшин 50-60 см эрс нэмэгдэн олон жилийн дунджыг давсан тул үер, усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.