2012 оны УИХ болон НИТХ-ын хуралд анх удаа гадаад улсад амьдарч буй иргэдээсээ сонгуулийн санал хураалт авсан. Харин тэдний саналыг энэ сарын 10-нд 39 дипломат төлөөлөгчийн газарт зохион байгуулж, нийт 2227 иргэн санал хураалтад оролцсон юм.

2012 оны УИХ болон НИТХ-ын хуралд анх удаа гадаад улсад амьдарч буй иргэдээсээ сонгуулийн санал хураалт авсан. Харин тэдний саналыг энэ сарын 10-нд 39 дипломат төлөөлөгчийн газарт зохион байгуулж, нийт 2227 иргэн санал хураалтад оролцсон юм. Тус иргэд нэр дэвшигчийн төлөө санал өгөх эрхгүй ч сонгуульд өрсөлдөх эрхтэй 11 нам, хоёр эвслийн төлөө саналаа өгсөн билээ. Уг саналыг өнгөрсөн шөнө тоолж, СЕХ-ноос саналын дүнг мэдээлэв. Нийт 2777 саналын хуудаснаас 2737 хүчинтэй санал уншигджээ. Үүнээс Ардчилсан нам 1242 буюу 45,38 хувийн санал, Монгол Ардын нам 670 /24,48 хувь/, Иргэний Зориг Ногоон Нам 336 /12,28%/, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 265 /9,68%/, Монголын ногоон нам 51 /1,86%/, “Гурав дахь хүчин” эвсэл 49 /1,79%/, Иргэний хөдөлгөөний нам 40 /1,46%/, Монголын Уламжлалын нэгдсэн нам 16 /0,58%/, Монголын Социаль Демократ нам 16 /0,58%/ санал тус тус авсан байна. Мөн Эх орончдын нэгдсэн нам 16 /0,58%/, Эх орон нам 15 /0,55%/, Хөгжлийн хөтөлбөр нам 15 /0,55%/, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 6 /0,22%/ санал авчээ. Ийнхүү гадаадад байгаа монголчуудын саналд Ардчилсан нам ялалт байгуулсан байна.
Б.Чимэг