Солонгост ажиллахаар 6411 иргэн бүртгүүлжээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдээс авах солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэлийг зохион байгуулаад дууслаа. Улсын хэмжээнд нийт 6411 иргэд бүртгүүлснээс эрэгтэй 4059, эмэгтэй 2352 байжээ. Харин нийслэлийн хэмжээнд 4921 иргэн бүртгүүлсний 3101 эрэгтэй, 1820 нь эмэгтэй байсан байна. Шалгалтыг ирэх наймдугаар сарын 25-26-нд авахаар товложээ.
Д.Ундрах 24tsag.mn