Монголын жүдочид дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигджээ

Жүдо бөхчүүдийн дэлхийн шинэчилсэн чансааг Олон улсын жүдогийн холбооноос өнгөрсөн даваа гарагт гаргажээ. Монголын жүдочдоос хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин М.Бундмаа нар жиндээ дэлхийд хоёрдугаарт бичигдсэн байна. Х.Цагаанбаатарын өмнө, чансааны нэгдүгээрт Оросын жүдоч Алим Гаданов бичигджээ. Гавьяат тамирчин М.Бундмаа энэхүү байраа сүүлийн нэг жил гаруй хугацаанд алдахгүй яваа юм. Харин дэлхийн аварга, олимдийн хүрэл медальт Х.Цагаанбаатар гуравдугаар байраас хоёрдугаарт дэвшчээ. Түүнчлэн олимпийн аварга Н.Түвшинбаяр болон С.Мияарагчаа , Д.Төмөрхүлэг нарын 11 жүдоч жин бүрийнхээ шилдэг 20-д багтсан байна.
Д.Ундрах 24tsag.mn