Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын зөвлөлийн хурлаар эко улсын дугаар олгох төслийг дэмжжээ. Ингэснээр тэд саналаа Авилгатай тэмцэх газар, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Замын цагдаагийн газарт өнөөдөр хүргүүлэхээр болсон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын зөвлөлийн хурлаар эко улсын дугаар олгох төслийг дэмжжээ. Ингэснээр тэд саналаа Авилгатай тэмцэх газар, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Замын цагдаагийн газарт өнөөдөр хүргүүлэхээр болсон байна. “Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар Улаанбаатарын агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлдэг байна. Иймээс тус яамныхан агаарын бохирдлыг тодорхой хувиар буулгах Засгийн газрын стратеги төлөвлөгөөний дагуу тээврийн хэрэгслийн эко дугаарыг цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автомашинд олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн” хэмээн БОАЖЯ-ны мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Ц.Болор