Шөвгийн дөрвөн бөхийн барилдаан 6000-9000 төгрөг

Энэ жилийн баяр наадмын тасалбарыг 2500-12000 төгрөгөөр борлуулж байгаа аж. Ирэх сарын 11-ний тасалбар 8000-12000, 12-ний бөхийн барилдааны тасалбар үдээс өмнөх нь 2500-3000, үдээс хойшхи нь 6000-9000 төгрөгийн үнэтэй байна. Шөвгийн дөрвөн бөхийн барилдааных 6000-9000 төгрөгийн үнэтэй. Харин монгол наадам үзэх гадаадын жуулчдын тасалбар энэ жил 25 ам.доллар болсон. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурав, дөрөвдүгээр хэсгийн суудлыг энэ жил гадаадын жуулчдад зориулах аж. Жуулчдын тасалбарын захиалгыг ирэх сарын 2-ноос Нийслэлийн аяллал жуулчлалын газарт хүлээн авах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn