“Гурван цагийг эрхшээгч” дуу тэргүүн шагнал хүртэв

ОХУ-ын Буриадын XII Бандида хамба лам, бурхны шашны дотоод бясалгалын хүчээр 85 жил эрүүл хүн мэт оршин буй Дашдорж Итгэлов буюу Итгэлт хамбын мэндэлсний 160 жилийн ой энэ жил тохиож байна. ОХУ-ын Буддын Сангкагийн төвөөс санаачлан монгол туургатан уран бүтээлчдийн дунд “ Арван эрдэнийн өргөл” нэртэй соёл урлагийн наадам боллоо. Зүг зүгээс хүрэлцэн ирсэн Монгол туургатнуудын төлөөлөл Итгэлт Хамбад зориулан өөрсдийн уран бүтээлээ өргөв. Монгол Улсаа төлөөлж оролцсон Будда продакшны захирал Ц.Гүрсэд, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, Соёлийн тэргүүний ажилтан, Улаанбаатар чуулгын дуучин Д.Ариунбаатар нарын бүтээл “Гурван цагийг эрхшээгч ” дуу тэргүүн байр эзэлжээ. Энэхүү дууны шүлгийг Ц.Гүрсэд бичиж, аяыг нь Г.Төвшинтөр зохиосон байна.
Д.Ундрах 24tsag.mn