Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Явууцагаан: Европт фэшн шоугаа зохион байгуулахыг зорьж байна

2016-10-10
0
ЖИРГЭХ

Бямбажавын Явууцагаан. Загвар зохион бүтээгч энэ бүсгүйн нэр элэг нэгт монголчуудад нь шинэ содон сонсогдож магадгүй. Харин тэрээр Японд өөрийн гэсэн нэр хүнд, байр суурийг олж чаджээ. Түүний “Picasso & Japonismo” цуглуулга нь япончуудын анхаарлыг та­таж, богино хугацаанд олон арван худалдан авагчтай болсон байна. Пабло Пикассог шүтэн биширдэг учраас тэрээр энэхүү агуу зураачийн олон талт бүтээлүүдээс санаа сэдэл авч өөрийн заг­варуудаа гаргасан гэдэг. Одоо Токио хотын Шинжикү, Шибуяа дүүргүүдийн тансаг зэрэглэлийн үнэтэй хувцас худалдаалдаг хэд хэдэн дэл­гүүрт монгол дизайнер Б.Явуу­цагааны улирлын болон кимоно цуглуулга худалдаалагдаж байгаа. Ийнхүү монгол бүсгүй япон үндэсний хувцас кимонод эрс зоригтой шинэчлэл хийн, орчин үеийн өнгө аясыг уламжлалт хэв маяг, тансаг чамин хийцтэй хослуулсан “ Yavuu” брэндийг гаргажээ. Тэрээр энэ сарын 21-нд “YAVUU SS17” буюу “ Yavuu” брэндийн 2017 оны хавар, зуны загварын фэшн шоугаа зохион байгуулахаар эх орондоо ирээд байгаа юм. Монголдоо анх удаа зохион байгуулах гэж байгаа энэхүү фэшн шоуных нь талаар болон “ Yavuu” брэндийнх нь тухай дизайнер Б.Явууцагаантай ярилцсанаа хүргэж байна. 

-Японы загварын зах зээлд монгол бүсгүй хэрхэн хөл тавив. Уламжлал, ёс жаяг, дэг журмаа хатуу барим­талдаг тэр ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг мэдээж амаргүй байсан байж таарна?   


-Би Баянхонгор аймагт төрж өссөн. Бүр багаасаа л дунд сургуульд сурч байхдаа хувцас дизайны чиглэлээр явсан. “Үнсгэлжин” наадамд хоёр жил дараалан оролцож байлаа. Ингээд сонирхлоо дагаад “Урлах эрдэм” дээд сургуульд элсэн суралцсан. Ес, аравдугаар ангид байх үед маань Японы телевизийн олон ангит “Ошин” кино гардаг байлаа. Тэр киног их үздэг байсан маань Япон явах хүсэл эрмэлзэлтэй болгосон. Оюутан байх үед миний үеийнхэн гадагшаа их явж байсан. Тиймээс  сонирхлоо дагаад хичээлийнхээ хажуугаар япон хэл бие дааж сурсан. Тэгж байгаад л Япон явах боломж олдсон доо. Японд амьдраад 12 жил болох гэж байна. Японы Вантан дизайны институтэд суралцаж, тэндээ мастер хамгаалсан. Японд дээд сургууль төгссөн хүмүүс өөрийн брэндээ байгуулаад мастер хамгаалдаг. Би ч гэсэн тэр дагуу л өөрийн брэндээрээ дипломоо хамгаалсан. Ингээд 2013 онд “Mercedes-Benz Fashion Week Tokyo” загварын шоунд анх оролцож байлаа.


-Кимоног зоригтой өөр­чилсөн загварууд тань олны анхаарлыг их татсан гэж сонссон?


-Тийм. Кимоног нэлээд судалсны үндсэн дээр өөрчлөх гэж оролдож эхэлсэн. Японд анх очоод кимоно өмсөж үзээд л, дугуйлан сэкцэд нь яваад л. Кимоногийн  урлагийг нь судалж, үйлдвэрлэлийг нь ч сонирхсон. Материалыг нь мөн судалсан. Судлах тусам улам сонирхолтой болоод байсан л даа. Ингээд кимоногоороо дипломоо хамгаалсан. Кимо­ногийн материалыг европ хувцас руу оруулах нь гэдэг сэдвээр дипломоо хамгаалсан. Тэрнээс хойш одоо болтол кимоногоо хаяагүй. Кимоно бол хэдэн зуун жилийн түүхтэй. Судлаад барагдахгүй. 


-Хараад байхад Японд минималист загварууд ши­нэч­лэл авчраад байх шиг санагддаг. Өөрийн чинь заг­варууд бас тийм. Жижигхэн чамин деталиудтай?


-Манай брэнд асишн коллекц гээд энгийн, өдөр тутмын хувцас юм. Масст зориулагдсан хувцас гэж болно. Харин кимоно бол цорын ганц хувь зарагддаг. Зөвхөн захиалгаар хийдэг. Би ийм хоёр чиглэлээр ажилладаг. Япон кимоног өмсөх маш хэцүү. Ганцаараа өмсч болдоггүй тийм хувцас. Би кимоногийн энэ байдлыг өөрчилж орчин үедээ зохицсон загвар оруулсан. Гэхдээ хэтэрхий задгай биш, тэгээд бас албаны стилийг гаргаж ирсэн. Япон хүмүүс маш даруухан. Нэг их чамин, хэт задгай хувцас өмсдөггүй. Үүнд нь зохицуулсан. Нөгөө талаар кимононы маш ихэмсэг, чамин загварыг нь хадгалсан. Тиймээс япончууд миний загваруудыг их сайн хүлээж авсан. Тэгээд л захиалагчдын маань тоо огцом өссөн дөө. Асишн коллекциос илүү кимоногийн захиалагчид маань нэмэгдээд байгаа. 


-Япончуудад өөрийн загвар, брэндээ хүлээн зөв­шөө­­­рүүлэхэд мэдээж бэрх­шээл тулгарч байсан байх. Шантарч байв уу?


-Одоо ч гэсэн бэрхшээл байна. Яахав одоо бол тодор­хой хэмжээнд танигдлаа. Анх эхэлж байхад зөндөө бэрхшээл байсан. Японд ганцаараа очсон жаахан оюутан л байсан. Ганцаараа давхисаар байгаад л энэ хүрлээ. Тэндэхийн том үйлд­вэрүүд мөнгө төгрөггүй хүнтэй харилцахгүй. Хэн нь мэдэгдэхгүй нэг оюутан гүй­гээд байхаар харьцдаггүй юм билээ. Тэр их хэцүү байсан.


-Тэдэнд яаж тоогдсон бэ?


-Загвараа бариад л уйгагүй гүйгээд байсан. Би ийм загварын шоунд оролцсон юм гээд л танилцуулна. Гэхдээ япон хүмүүс нэг удаа уулзаад хүлээж авдаггүй. Угаасаа хаана ч тийм байдаг байх. Тэд орлого, ашгаа л бодно. Манайх энэ хүнтэй хамтарвал ямар ашиг байна л гэж харна. Тийм учраас эхний нэг жил бол хүн хүлээж аваагүй ээ. Хоёр дахь жилээсээ би ийм үзэсгэлэн хийсэн, одоо тэд дэх үзэсгэлэнгээ хийж байна аа гээд гүйгээд явсан чинь “Аан, энэ чинь бас уйгагүй яваад байна. Энэ хүнд итгэж болох юм байна” гээд арай өөрөөр хандах болсон. Япончуудын итгэлийг нь олно гэдэг хэцүү. Тэгээд бага багаар л мацсан даа. Кимоногийн нийгэмлэг ч гэсэн эхэндээ “За, дандаа л ийм хүмүүс ирж байдаг юм” гэсэн байдлаар хүлээж авсан Тэгээд би 2013 онд болсон шоундаа тэднийг урьсан. Шоуг минь ирж үзээд маш том үнэлгээ өгсөн. Ямар өөр юм бэ. Энгийн юм шиг мөртлөө чамин, яг япон хүний стилийг хадгалсан, хаана ч өмсөхөөр глобал загвар гаргаад ирлээ гэсэн. Тэрнээс хойш Кимоно нийгэмлэгийнхэн намайг дэмжиж ажилласан. Одоо дөрөв дэх жилдээ хамтарч ажиллаж байна. Сая бас би Кимоногийн нийгэмлэгийн захиралд Монголд шоугаа хийх гэж байна, та дэмжээч ээ гэсэн. “Аравдугаар сард Монголд шоугаа хийнэ. Та очоорой” гэхэд “Аан, тийм үү” гээд л өнгөрсөн. Тэгээд дараа нь би Монголд ирээд бүх юмаа бэлдээд, төлөвлөгөөгөө гаргачихаад бариад очсон. Тэгсэн чинь их сайхан хүлээж авсан. Чи чинь харин ямар хөдөлгөөнтэй нөхөр вэ гэсэн шүү. 


-Монголдоо анхны фэшн шоугаа зохион байгуулах гэж байна. Шоуны онцлог юу байх бол оо?


-Энэ удаа би монголчууддаа кимоног танилцуулахыг зорьж байна. Японы Кимоногийн нийгэмлэгтэй хамтраад үзэсгэлэн гаргана. Уг  нийгэмлэгийн захирал нь ирнэ. Манай монголчууд кимоног жинхэнэ утгаар мэдэрч, таниасай гэж хүсч байгаа. Япондоо бол кимоно 20-30 сая, бүр 50 саяын үнэтэй байдаг. Тийм кимоног фэшн шоуныхаа үеэр нээгдэх үзэсгэлэндээ тавина. Мөн энэ үзэсгэлэнгийн үеэр кимоног хэрхэн  хийдэг талаар маш ховор сонин бичлэгийг үзүүлнэ. Манайхан кимоно гэхээр их үнэтэй л гэж яриад байдаг. Ийм нарийн чимхлүүр ажилтай юм байна гэдгийг нь хараг. Дээрээс нь миний фэшн шоуг үзээд ийм хувцасыг ийм болгоод өмсч болох юм байна гэдгийг мэдэрнэ. Кимоног сайн мэдэхгүй хүн миний европ загварын хувцаснуудыг хараад “Зүгээр байдаг л хувцас, байдаг л загвар байна” гэж харж магадгүй. Жинхэнэ кимоногоо үзэсгэлэнгээс харчихаад, дараа нь шоуг үзэх юм бол тухайн хүний ойлголт, мэдлэг нь өөр болчихсон болохоор хүлээлт нь ондоо байх болов уу гэж бодож байна. Фэшн шоунд маань эхлээд миний асишн коллекциуд явна. Дараа нь кимоно коллекциуд маань явна. Ийм хоёр хэсэгтэй.


-Кимоног европ загварт оруулсан шигээ монгол үндэсний хувцсаа шинэчлэх бодол бий юү?


-Энэ удаагийн фэшн шоугаараа монголчууддаа зориулаад сонирхуулах маягаар кимоног монгол дээлний загвартай хослуулсан загвараа толилуулна. Манай монголчууд Цагаан сар, наадмаар дээлээ их өмсдөг. Дээлний хэрэглээ их өргөжиж, үндэсний хувцсаа өмсөх дуртай болсон байна. Цаашид үндэснийхээ хувцсыг судална. Үзэсгэлэн болгон дээрээ Монголынхоо ястнуудын дээл хувцасны үзэсгэлэнг гаргах санаа бий. Тэгэхдээ зүгээр нэг үзэсгэлэн биш үүх түүхтэй нь холбож хийе гэж бодож байгаа. 


-Таны европ загварууд хэр эрэлттэй байгаа вэ. Барууны ертөнц кимоног хэр сонирхдог юм бол? 


-Парист нэг япон залуу байдаг. Тэр кимоногоор загвар хийдэг. Тэр залуу маш мундаг яваа. Европыг давамгайлж байсан. Сүүлийн үед эрч нь жаахан буурч байгаа. Харин миний загвар бол шинэлэг. Гэхдээ тийм айхтар авангард биш зүгээр энгийн загварууд байгаа. Жаахан чамин хийц, оруулгануудтай. Энэ бол япон стиль л дээ. 


-Цаашид баруунд өөрийн брэндээ гаргах уу?   


-Европ руу гарах санаа байгаа. Дараагийн коллекшн шоугаа хаана хийх вэ гээд судлаад л байгаа. Одоо бол Европт нэг фэшн шоу хийхэд хангалттай гэж бодож байна. Би  өмнө нь өөрийгөө голоод байсан юм. Гэнэт гарч болохгүй. Маркетингаа судлах ёстой. Барууныхан бол өөрсдийнхөө загварт сэтгэл ханачихсан. Европ хүмүүсийн сэтгэлд баргийн загвар таалагддаггүй. Тэд зүгээр л үзээд өнгөрчихдөг. Тийм баймааргүй байгаа юм. Нэгэнт л зардал мөнгө гаргаж байгаа юм чинь Европын бүх хүн сонирхохоор загвар хиймээр санагддаг. Тийм учраас миний туршлага бага байна. Эхлээд Монголдоо танигдъя. Японд тодорхой хэмжээнд танигдлаа. Алхам алхмаар, шат шатаар л өгсөнө дөө. 


-Үндэснийх нь хувцсыг эвдээд европтой холбоод л, бүр монгол дээлтэй холиод загвар  гаргаад ирэхээр япончууд хэр хүлээж авч байна?


-Япончууд дунд дургүй хүн байна. Тэд кимоног хамаагүй эвдлээ гээд намайг шүүмжилнэ. Тэр тусмаа гадаад хүн үндэснийх нь хувцасаар оролдохоор аргагүй л дээ. Гэхдээ манай брэнд захиалга ихтэй. Би өөрийнхөө зорьсноороо л, загваруудаа хамгаалаад л явсан. Эхлээд даавуу талаасаа, өөрөөр хэлбэл материал нь европ хувцастай тохирохгүй ээ гэдэг байсан. Кимоногийн материал бол уналттай материал. Угаасаа дээр үеэс кимоног гараар оёдог байсан. Одоо ч гараар оёдог. Тиймээс наад оролдлого чинь бүтэхгүй ээ гээд багш нартаа зэмлүүлсэн. Гэхдээ би шантраагүй. Кимоног нь эвдээд жакет, өмд болгоод гаргаад ирсэн. Яахав материал нь жаахан сунах гээд байдаг талтай. Гэхдээ цаашид сайж­руулна. Илүү сайн болгож хийнэ. Кимононы материалын өргөн ердөө 35 см байдаг. Дээр үеэс л ийм стандарттай. Тэр хэмжээг эвдэх санаатай байна. Би өөрийн оригнал даавууг хийлгэнэ гэж бодож байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.24.113)
    гоё байна
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    yvaa yv ypon ruugaa
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 1 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 36 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 49 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 40 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    16 цаг 1 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 27 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 44 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 12 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 16 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 45 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 55 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 7 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 3 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 9 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 25 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 1 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 58 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК