УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилчсан намын бүлэг маш тодорхой асуудлаар хуралдлаа. Эрх баригч намын даргын сонгуультай холбоотойгоор маш олон мэдээлэл задарж байгаа. Энэ асуудал хэт хавтгай хөндөгдөж байгаа учраас хууль тогтоогчдын хувьд ийм хүн намын дарга болж, парламентийг удирдах зохимжгүй байна гэж үзэж байна. Сонирхлын зөрчил үүсэж буй Тиймээс Д.Амарбаясгалан УИХ-ын даргын индрийн суудлыг сонгууль болон хэл ам болоод буй асуудалд ашиглах гэж оролдвол сонирхлын зөрчил үүсэх тул АН түүнийг парламентийг удирдуулахгүй, бид ч чуулганд оролцохгүй гэдэг чиглэл АН-ын бүлэгт өгсөн. Тиймээс бид ч мөн эргэлзээнд нүдээ аниад зүгээр өнгөрөхгүй. Намын даргын асуудлаа шийдтэл, олон нийт итгэхүйц тайлбараа өгөх хүртэл түүнийг чуулганы даргын индэр дээр суух нь зохимжгүй гэдэг асуудал яригдсан.
Мөн төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ. Төрийн байгууллагын ажил цалгардаж, хүлээлгийн байдалд шилжлээ. Гэтэл яг энэ цаг хугацаанд бид өвлийн бэлтгэл, ард иргэдийн цалин, бизнесийн орчин гэх мэт тоон илэрхийллээр яригдаж буй төсөв хэлэлцэж байна. Сайд нар нь ч итгэл үнэмшилгүй, ажилдаа хайнга байна. Тиймээс төсвөө татъя" гэв.