зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил

2025-10-02
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрээр 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон мэндэлжээ.

БАРИМТ 2

Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн сурагч С.Зориг ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад орно. Чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв.

БАРИМТ 3

Тэрээр Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Хожим суугаа ажилтай болохдоо шатраас салахаа байжээ. Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашиж байлаа.

БАРИМТ 4

Ээж С.Доржпалам эмч мэргэжилтэй, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин юм. Мөн “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээсэн билээ.

БАРИМТ 5

Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс бие биенээ олсон шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ.

БАРИМТ 6

Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байжээ.

БАРИМТ 7

Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч “Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байжээ. Тухайн үед нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байв.

БАРИМТ 8

Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байв. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж нам байгуулсан нь “Иргэний Зориг” юм. Түүний нэрээр “Зориг” санг мөн нэрлэжээ.  

БАРИМТ 9

Өдгөө "Зориг сан"-гийн хөтөлбөр олон залууст мөрөөдөл, хүслийнх нь шат гишгүүр болж байна. 

БАРИМТ 10

С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан.  Хэргийг үйлдсэн алуурчдыг тогтоон, шүүх шийдвэрлэсэн ч захиалагч нь өнөөдрийг хүртэл олдоогүй байна.

БАРИМТ 11

С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэгт  буруутгагдан ял эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгасан билээ.  

БАРИМТ 12

С.Зориг өөрөө байхгүй болсон ч түүний нэр олон хүнд улс төрийн ашиг өгсөөр байна. Өрсөлдөгчөө намнах, өөрийгөө дөвийлгөх хамгийн ашигтай хөзөр нь С.Зоригийн хэрэг болсон юм. Түүний хэргийг илрүүлнэ гэж парламентад сонгогдсон эрхмүүд ч байлаа. Өнөөдрийг хүртэл эл хэргийн үнэн мөнөнийг олно хэмээн ярьсаар байна. 

БАРИМТ 13

1998 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэргийн дараахан АНУ руу явсан “ард” хэмээх Я.Батсүхийг аллагад холбогдуулан 1999 онд сүр дуулиантай баривчилсан ч хуурамч диплом хийсэн хэрэг тохоод өнгөрчээ.

БАРИМТ 14

С.Зоригийн гэх хэрэг олон жил олон үйл явдлыг араасаа дагуулсан юм. Дуулианы үргэлжлэл болох “Сентрпоинт”-ийн гэх хэргээр яллагдсан Ч.Энхайван Авдрантын хорих ангиас “Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж, Ардчилсан намын нэр хүнд унаж, ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар “С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн бичиж байжээ.

БАРИМТ 15

2003 оны 5 дугаар сард Дамирангийн Энхбатыг мөн аллагад сэжиглэн Европоос хулгайлж авчирчээ. Гүйцэтгэгч нь өнөөгийн ТЕГ-ын дарга Б.Хурц байв. Хилс хэрэг хүлээгээгүй энэ хүн 2006 оны хавар С.Зоригийн төрсөн өдрөөс 2 хоногийн хойно,  шоронгоос гараад 5 хоноод нас баржээ.

БАРИМТ 16

С.Зориг агсны эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Түүнийг ч мөн энэ хэрэгт сэжиглэн саатуулж байв.

БАРИМТ 17

С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдана гэж хэн санах билээ.

БАРИМТ 18

1998 оны 10 сарын 2-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ vед С.Баяр талийгаачаас "Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?" гэж асуухад нь "Поезд ушёл" (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар "Өдрийн сонин"-д дурдсан байдаг.

БАРИМТ 19

Гэмт хэрэгтний гарт амиа алдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30,000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

БАРИМТ 20

Хамгийн хачирхалтай нь түүний үхэлд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл сэжиглэгдэж байсан юм. Учир нь хэрэг болсон орой талийгаачийн гэрээс Э.Бат-Үүлийн малгай олдсон гэдэг.

БАРИМТ 21

10 дугаар сарын 2 ба 4 дүгээр сарын 20-нд хэвлэлийнхэн С.Оюунаас алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр “Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг юм.

БАРИМТ 22

С.Зориг ”Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч үзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг. Хоёрдугаарт Намынхаа ашиг сонирхолыг, дараа нь аливаа нэг санхүү эдийн засгийн бүлэгт ордог, бүлгийн сонирхолыг, хамгийн сүүлд нь хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах түвшинд орно” гэжээ.

БАРИМТ 23

Талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм. 

БАРИМТ 24

С.Зориг тамхиа татангаа ном унших, шатар нүүх тун дуртай байв. Голдуу Болгарын “Стюардесс” хэмээх янжуур татдаг байсан гэдэг. Түүнийг хөнөөсөн хэргийн гэмт этгээд олдоогүй 26 жилийн нүүрийг үзэж байна.

image

Одоогоос 27 жилийн өмнөх энэ өдөр Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, XX зууны манлай улс төрч, төрийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн. Тэр цагаас эхлэн түүнийг хөнөөсөн жинхэнэ буруутанг хайсаар буй. Эл өдрийг тохиолдуулан бид та бүхэнд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.112.128)
    ANUSDI80955877VANXANDI BOOW XXI DOLOON
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
  • ГОК (66.181.177.116)
    С.ЗОРИГИЙГ Ш.ОТГОНБИЛЭГ ОРОСУУДТАЙ ХУЙВАЛДАН АЛЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ! ТҮҮНИЙ ХАМЖИГЧИД НЬ Н.БАГАБАНДИ , Ц.НЯМДОРЖ !!! СОДНОМДАРЖАА , ЧИМЭГЭЭ НАР ГҮЙЦЭТГЭГЧ !!! БУЛГАН ГЭРЧИЛНЭ !!!
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Цэнгүүн: Ардчилсан намын эв нэгдэл энэ цаг үед хамгийн хүчтэй байна
    1 мин
  • Х.Тэмүүжин: Төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ
    9 мин
  • "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
    1 цаг 30 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
    1 цаг 56 мин
  • Фото: Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
    2 цаг 5 мин
  • А.Амартүвшин: “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн
    2 цаг 32 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    3 цаг 16 мин
  • Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
    19 цаг 8 мин
  • "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
    19 цаг 37 мин
  • Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
    20 цаг 30 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно
    20 цаг 56 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    21 цаг 39 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг маргааш УИХ-д танилцуулна
    22 цаг 38 мин
  • “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” төслийн тайлангийн хурал боллоо
    22 цаг 40 мин
  • Хадгаламжийн хүү 30 хувиар нэмэгдлээ
    23 цаг 39 мин
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
    23 цаг 41 мин
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Аравдугаар сарын цаг агаарын ТӨЛӨВ
    Өчигдөр 12 цаг 05 мин
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Х.Булгантуяа: Би намын даргад өрсөлдөхгүй
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • САГС: Өнгөрсөн улирлын хамгийн шилдэг 50 тоглогч
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Аравдугаар сард хилийн боомтуудын түр хаах болон ажиллах цагийн хуваарь
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Х.Булгантуяа: Би намын даргад өрсөлдөхгүй
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Аравдугаар сард хилийн боомтуудын түр хаах болон ажиллах цагийн хуваарь
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • САГС: Өнгөрсөн улирлын хамгийн шилдэг 50 тоглогч
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК