30-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.