2016.10.30, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30
НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2016.10.30, Ням гараг
Наран ургах шингэх: 07.34-17.37
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.