Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр тархины харвалт өвчинтэй тэмцэх өдөр тохиож байна

2016-10-29
0
ЖИРГЭХ

Жил бүрийн аравдугаар сарын 29-нд дэлхий нийтээрээ тархины харвалт өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг. Эл өдөр өнөөдөр тохиож байгаа юм.

 

Дэлхий дээр тархины харвалт өвчтэй 17 сая хүн амьдарч байгаа бөгөөд зургаан секунд тутамд нэг хүн тархины харвалтад өртдөг гэсэн судалгаа байдаг байна. 

 

Тэгвэл манай орон ч харвалт хамгийн их байгаа орны тоонд багтдаг аж. Тиймээс харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд цусны даралтаа байнга хянаж байхыг эмч мэргэжилтэнгүүд анхааруулж байна.
 

Цус харвах гэж юу вэ 

 

Цус харвах гэдэг нь тархины цусан хангамж цочмог хямарч үүссэн голомтод шинж тэмдгүүд 24 цагаас дээш хугацаанд үргэлжлэн үлдэхийг тархины харвалт гэдэг. Гэхдээ харвалт нь дотроо аалзавч доорх болон тархины эдийн бас гэмтлийн шалтгаантай цус харвалт, тархины цус хомсдох үеийнх гээд олон янз байдаг.

 

Цус харвалт нь хоёр янзаар явагддаг. Нэгдүгээрт судасны хана нимгэрсэн хэсгээр цусны даралтын ачаалал даалгүйгээр бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тархины эд, бүрхүүлийн завсар руу цус орно. Хоёрдугаарт, судасны хана бүтэн боловч нэвчимхий чанар ихэссэнээс цус тархины эд рүү нэвчиж харвадаг.

 

Тархины судасны эмгэг болох тархины цусны эргэлтийн цочмог хямрал харвалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж хөдөлмөрийн чадварыг эрт алдагдуулж байна. Тархины цус харвалт нь ихэвчлэн тархины судас хагарах замаар тархины эдийн дотор болон бүрхүүлийн завсар, ховдлын хөндийд цус харван орох эмнэлзүйн хэлбэрүүдээр явагддаг маш хүнд эмгэг. 

 

Хорт зуршлаас татгалзаж, амьдралын хэв маягаа өөрчил 

 

Ихэнх хүн даралт хэлбэх нь цус харвахад нөлөөлдөг гэж үздэг ч энэ нь ердөө өчүүхэн хүчин зүйлд тооцогддог. Цус харвахад нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс гэж бий. Үүнийг шинжлэх ухааных нь хувьд хянаж болох, боломжгүй гэж ангилдаг. Хянах боломжгүйд тухайн хүний удамшлын шалтгаан ордог.

 

Тухайн хүн нэгэнт л даралт ихсэх хандлагатай бол түүнийг хянах боломжгүй. Мөн гэр бүлийнх нь эмэгтэйчүүд илүү өвчлөх хандлагатай бол тэр удамшлын хүчин зүйл өөрчлөгдөхгүй.  Суугаа ажил хийдэг хүн автобусаас нэг буудлын өмнө буугаад алхвал идэвхтэй хөдөлгөөн болдог. 

 

Харин хянаж болох буюу удамшлын шинжгүй тохиолдолд хувь хүнээс бүх зүйл шалтгаална. Үүнд артерийн даралт ихсэх, зүрхний эмгэг түүний хэм өөрчлөлт, хэм алдагдалт, шигдээс, хавхлагын эмгэг, зүрхний гажиг, хиймэл хавхлага, судасны цүлхэн, артер, венийн гажиг, чихрийн шижин гэх мэт багтдаг бөгөөд архи уух, тамхи татах зэрэг хорт зуршлууд орно. Эдгээрээс татгалзаж чадвал цус харвах өвчнөөс өөрийгөө сэргийлэхболомжтой. 

 

Мөн гурван “Х” зарчим гэж байдаг. Хоолны дэглэм, хөдөлгөөнийг эрхэмлэх, хорт зуршлаас татгалзах нь ганц цус харвалтаас бус бүхий л өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Суугаа ажил хийдэг хүн автобусаас нэг буудлын өмнө буугаад алхвал идэвхтэй хөдөлгөөн болдог. Энэ мэтчилэн хүн өдөрт өөртөө нэг цаг л зарцуулж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй ажээ. 

 

Цус харвасныг мэдэх боломжтой 

 

Өвчний эмнэлзүй мэдрэлийн хам шинжийн илрэл нь тархины ямар бүтэц гэмтсэнээс, голомтын хэмжээнээс, хурсан цусыг тойрсон эдийн дарагдал, үйл алдагдлын байдлаас, гавлын дотоод даралт ихсэлтийн зэргээс ховлол аалзавч доорх хөндий рүү цус цоорч орсон эсэхээс хамаарна.

 

Өвчин өдрийн болон оройн цагаар тархины ерөнхий болон голомтот шинжүүд гэнэт үүсч богино хугацаанд хүндэрдэг. Өвчтөний гадаад байдал нүдээ аньсан, нүүр царай нь баргар хүрэн, арьс улайж, хөлөрсөн байдаг. Толгой гэнэт хүчтэй өвдөж огиж, бөөлжих, ухаан алдаж, амьсгал нь олширдог байна.

 

Мөн эмч нар үзлэг хийн урьдчилсан байдлаар оношоо тавиад бүх шинжилгээг бүрдүүлнэ. Компьютер томограф, нугасны ус, тархины судасны бичлэг, тархины бичлэг, нүдний ус, зүрхний бичлэг, цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ хийж оношоо бүрэн тавьдаг.

 

Түүнчлэн зарим хүн цус харвалт явагдсан тохиололд хөдөлгөж болохгүй гэж ярьдаг. Гэхдээ иргэд эмч ирэхээс өмнө хамт байгаа хүмүүсээ тайван байлгаад тухайн хүний амьсгалах замыг чөлөөлж, дэргүй хэвтүүлэн аманд нь байгаа гадны биет болон хиймэл шүдийг авч амьсгалын замыг чөлөөтэй байлгах нь чухал гэнэ. Ингээд хугацаа алдалгүйгээр аль ойр байгаа эмнэлэгт хандах хэрэгтэй.

 

Эдгэрэлт буюу хагалгаа хийлгэх 

 

Эдгэрэлт нь цус харвалтын байдлаас шалтгаална. Тархины гол бүтцийг хамраагүй, бага хэмжээний жижиг цус харвалт бол бүрэн эдгэрдэг. Харин цус харвалтын хэмжээ том, гол бүтцүүдийг хамарсан, саа саажилт гүнзгий илэрсэн тохиолдолд эдгэрэлт удаан, цаашдаа тахир дутуу болдог аюултай.

 

Мөн өвчтөнд тархины судасны цүлхэн, гадагш байрлалтай цусан хураас, бага тархины цус харвалт тархины баганан хэсгийг дарсан, бөглөрөлт үүсч байгааг нь тогтоосон тохиолдолд мэс заслын эмчилгээг хийж болно. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ
"Дөл-2026" тэмцээний шилдгээр монгол 3 дугаар сургуулийн Алтан-од тасаг тодорчээ
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.94.234)
    Mash muu material beldsen bna. Ard tumen oilgohod hetsuu, oilgomj muutai, chadvargui huneer belduulsen bna.
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаан Чарльз III АНУ-ыд айлчлах үеэрээ Эпштейний хэргийн хохирогч нартай уулзахгүй
    5 мин
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
    15 мин
  • Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ
    33 мин
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
    36 мин
  • "Дөл-2026" тэмцээний шилдгээр монгол 3 дугаар сургуулийн Алтан-од тасаг тодорчээ
    37 мин
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
    54 мин
  • ЗГ: Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлнө
    55 мин
  • Үйл явдал: "COP17" бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно
    1 цаг 0 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
    1 цаг 45 мин
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 56 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    17 цаг 56 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    18 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    18 цаг 37 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    19 цаг 22 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    19 цаг 22 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    20 цаг 2 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    21 цаг 12 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    21 цаг 17 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    21 цаг 31 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    21 цаг 39 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
24 баримт
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК