Сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал албан ёсоор өнөөдөр эхэлнэ. Лигийн нээлтийн үйл ажиллагаа 19:40 цагт болох бөгөөд өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багуудын нэг, нэг тоглолт болно. Ийнхүү Дээд лиг эхлэхийг хоног тоолон хүлээдэг дэмжигч, үзэгч та бүхэнд нээлтийн тоглолтын хуваарийг хүргэе.
Тоглолтын цагийн хуваарь:
- Тоглолт 1. 18:10 цагт Улаанбаатар Амазонс VS Пайтерс
- Тоглолт 2. 20:40 цагт Хасын Хүлэгүүд VS Бишрэлт Металл
Б.Туяамарал