Монголын үндэсний бөхийн холбоо нь “Алтан цом”-ын 2022, 2023 оны багийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдээ харьяаллын дагуу буюу аймгийн нэрээр багийг бүрдүүлэн амжилттай зохион байгуулсан.
Өмнөх хоёр удаагийн барилдаанд дүн шинжилгээ хийн “Алтан цом”-ын барилдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо, салбар холбоо, дэвжээдийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын өрсөлдөөн бага байсныг өөрчлөн, ижил түвшиний бөхчүүдээр бүрдүүлсэн "Үндэсний томоохон компани"-удын нэр дээр "Шилдэг 8 баг" оролцох зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
МҮБХ-ны 2024.09-2025.09 сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн 8 багийн гишүүдийг бүрдүүлэх бөгөөд МҮБХ нь багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс үндэсний компаниудад өөрийн компанийн хамаарал бүхий 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих эрх), багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар багийн гишүүдийг бүрдүүлнэ.
“Алтан цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааны шагналын сан 1,500,000,000төгрөг байхаар шийдвэрлэсэн.
Барилдааныг ирэх сард буюу 2025 оны 10-р сард эхлүүлэхээр төлөвлөөд байна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (4)