УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр өчигдөр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарын талаар ярьсан. Уг ярьсан асуудалд Б.Баатар өөрийн сошиал хуудсаараа тайлбар өгчээ.
Тэрбээр, "УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярилцлагыг үзлээ. Хуульзүйн сайд байсан хүн би бодохдоо гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Тэрээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Б.Энхбаяр гишүүнтэй Өнөрцэцэг сэтгүүлчийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчилдсөн зүйл байхгүй билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор ‘Херо студи’-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч Н. Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, ‘Херо’ бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд дахин давтагдаж байгаад харамсаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (7)